2022.12.23 өдөр нэгдсэн эмнэлгийн 2022 оны ололт амжилт, шинээр нэвтэрч буй тусламж үйлчилгээ, гүйцэтгэлийн санхүүжилт, тусламж үйлчилгээний статистик, хөрөнгө оруулалт, цаашид хийх ажил, тулгамдсан асуудлаа дүгнэсэн тайлангийн хурлаа зохион байгууллаа.
Хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, эмч ажилчдын нийгмийн баталгааг хангах, залуу гэр бүлийг дэмжих зорилгоор Орон сууцны урьдчилгаа 10 сая төгрөгийн батламжийг 5 эмчид :
Мэс заслын эмч Базардарь Нэргүй
Хүүхдийн эмч Narantuya Altantuya
Мэдээгүйжүүлгийн эмч Duushatar Ulziibayar
Мэдээгүйжүүлгийн эмч Алтанхуяг Энхбат
эх баригч Г. Баярмаа нарт тус тус гардуулан өглөө.
5 сая төгрөгний Таван ханатай монгол гэрийн батламжийг 2 ажилтанд:
Мэс заслын сувилагч Mandah Mandahaa
Асрагч Б.Гэрэлмаа нарт тус тус гардуулан өглөө.
Сүмбэр сумын Засаг даргын хүндэт “Жуух бичиг”-ээр асрагч О.Оюунцэцэг шагнагдлаа.
2022 онд мэргэжлийн зэргээ хамгаалсан халдвартын сувилагч А.Пүрэвсүрэн, Т.Уранбайгаль нарт зэргийн үнэмлэхийг гардуулан өглөө.