2024.05.02 өдөр Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албанаас санаачлан Дэлхийн сувилагч нарын өдрийг угтсан Эерэгээр хандаж бүтээлчээр сэтгэе уриан дор сувилагч тусгай мэргэжилтнүүдийн дунд онол практикийн хурал зохион байгуулагдлаа. Хуралд шүүгчээр нэгдсэн эмнэлгийн чанарын менежер М.Өлзийжаргал, эмнэлзүйн анагаах ухааны магистр, лабораторийн тэргүүлэх зэрэгтэй эмч Д.Мөнхцацрал, Энхтусдэм ӨЭМТ-ийн дотоод хяналтын менежер, НЭМ-ийн магистрант Э.Энхжин нар шүүн ажиллаа. 1-р байранд: Дотрын тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн унах эрсдэл түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг судалсан нь сэдвээр дотрын тасгийн сувилагч Б.Сугармаа, Ц.Буянзаяа, Ц.Таванцэцэг нар 2-р байранд: Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтний гарын эрүүл ахуй сахилтыг үнэлсэн байдалд хийсэн судалгаа сэдвээр эх баригч Р.Мөнхчимэг, Н.Отгончимэг, сувилагч Х.Цэрэнханд, М.Энхчимэг нар 3-р байранд: Үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах сэдвээр мэс заслын тасгийн ахлах сувилагч Ч.Долгордулам, сувилагч Н.Нарантуяа нар тус тус шалгарлаа. Мөн Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилагч тусгай мэргэжилтний унах эрсдэлийн талаарх мэдлэгийн өөрийн үнэлгээ сэдвээр эх баригч Э.Хишиг-Өлзий, М.Оюунцэцэг, Г.Баярмаа, сувилагч Ц.Даваацэрэн нар, Бага насны хүүхдийн халууралт сэдвээр сувилагч М.Буянзаяа,Г.Гаваадулам нар, Гэрийн эмийн сангийн байдалд хийсэн судалгаа – М.Энхмаа, Г.Отгончимэг нар амжилттай оролцлоо.