2024.08.21 өдөр Монгол улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт ХБНГУ-д үйлдвэрлэгдсэн MAN TGE 3.180 маркийн бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг гардуулан өглөө.