Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг нь 18-аас дээш насны иргэдийн ЭРТ ИЛРҮҮЛЭГ үзлэгийг ажлын өдрүүд болон  амралтын өдрүүдэд Эрүүл мэндийг дэмжих төвд /хуучин эмнэлгийн 103-т/ эрүүл мэндийн даатгал 2019 оноос хойш төлсөн иргэдэд үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГТ ХАМРАГДАХЫН АЧ ХОЛБОГДОЛ ҮР ДҮН

1.Зовиур өгөхгүй далд өвчлөлийг эрт илрүүлж яаралтай эмчилгээнд хамруулж эрүүлжүүлэх.Ихэнх нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох асуудлууд өвчний хожуу шатандаа оношлогдож эмчилгээгүй болох эсвэл их хэмжээний зардлаар эмчилгээг хийх үйлчлүүлэгчийн санхүүгийн эрсдэлд оруулах хүндрэл гардаг.Нас баралт, хөгжлийн бэрхшээлтэй болох санхүүгийн эрсдэлд оруулахаас сэргийлэх ач холбогдолтой байна.

2.Эрт илрүүлэгт хамрагдаж эмчилгээнд эрт орж эрүүлжсэнээр хүн бүр гэр бүл бүхэн эрүүл элэг бүтэн байж, ажлын бүтээмж нэмэгдэнэ.

3.Үйлчлүүлэгч бүрийг эрүүл мэндийн даатгалд хамруулж эрүүл мэндтэй холбоотой санхүүгийн эрсдэл үүсэхээс сэргийлнэ.

4.Аймгийн бүх иргэдийг хамруулснаар манай аймагт ямар өвчлөл их байна, газарзүйн байрлал, ёс заншил, хэрэглэх хүнс бүтээгдэхүүн, орчинтой холбоотой өвчлөлийн судалгааг гаргаж шалтгааныг арилгах, зонхилон тохиолдож буй өвчлөлийг бууруулахаар  эмч мэргэжилтний болон эмнэлгийн хөгжлийн менежментийг тогтоох, төлөвлөгөөг бодитоор аймгийн онцлогт тохирсон төлөвлөлтүүд болон стратеги хийгдэх.

5.Аймгийн иргэдийн өвчлөлийн дата судалгаатай болж 2023 оноос цахим өвчний картыг нээж ажиллуулснаар УБ хот болон лавлагаа төвүүдийн эмнэлэгт үзүүлэхэд мэдээлэл цахимаар харагдах, аймагт өгсөн шинжилгээг лавлагаа төвүүдэд давтан өгөхгүй байх давуу талууд үүснэ.

ИЙМД ИРГЭН БҮРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГТ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА. ХАРЪЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮЗЛЭГТ ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ